ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Ринченд олгож байсан шагналыг академич Д.Цэрэнсодном хүртлээ

    Академич Д.Цэрэнсодном Монголын Нууц Товчоог шад мөр бүрээр нь судалсан дэлхийд данстай эрдэмтэн гэгддэг.

    Хэл зохиолын хүрээлэнд 43 жил зүтгэж буй тэрбээр эх  хэл сэвтэж буйд санаа зовж, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” байгуулж, “Эх хэл, бичиг” сэтгүүл гаргаж байв.

    Буурал эрдэмтэн өдгөө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын Нууц Товчоо судлалын төвийн захирлын алба хашдаг.

    Түүнийг олон улсын Алтай судлалын байнгын бага хурлаас өнөөөдөр алтан медалиар шагнажээ. Дэлхийн хэмжээний энэхүү хүндтэй шагналыг 1963 онд Бямбын Ринчен гуайд олгож байсан аж.

    Академич Д.Цэрэнсодном уг шагналыг хүртсэн хоёр дахь монгол эрдэмтэн боллоо.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй