Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч мөрөөдөлдөө хөтлөгдөн зорилго тэмүүлэлдээ хүрч, эх орныхоо баруун аймгаар тойрон аялж, 5500 км зам унадаг дугуйгаар туулахдаа цаг агаарын хүнд хэцүүг үл хайрхан зүтгэсэн Ч.Мөнгөндалайгийн сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрээр олон хүн бахархсан билээ.
Тэрбээр өмнө нь цөөн хоногоор аялдаг байжээ. Нэг удаа аяллаас иртэл хулгайчид гэрийг нь хэдийнэ ачаад явчихсан, хоосон буйр угтаж байсан гэнэ.
Хүүхэд насандаа эцэг эхээсээ өнчирсөн түүнд харж хандах ах дүү, төрөл садан байхгүй тул найзындаа нэг хэсэг амьдарч байгаад Сэлэнгэ аймгийг зорьсон гэдэг.
Тэрбээр одоо Улаанбаатар хотод нэгэн найзындаа амьдарч байгаа аж. Монголын сайхан сэтгэлтэй залуус нэгдэж Ч.Мөнгөндалайг орон гэртэй болгохоор хандивын аян өрнүүлж байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт