ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    60 мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгоно

    Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 60 орчим мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөжээ.

    Харин төсвийн тодотголд даатгуулагч эх, Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмж авч байх 5 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас жирэмсний тэтгэмж нэмж олгох сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй байхаар, уг даатгуулагч эхийг хүүхдээ төрсөн сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаах олгох амаржсаны  тэтгэмж дээр нэмж, 7 сар хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгож байхаар тусгажээ.

    Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй эхчүүдэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 40 мянган төгрөгийг олгох зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна.

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй