Мөсний шагайн цомын тэмцээн Архангай аймгийн Өлзийт суманд энэ сарын 10, 11-нд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Архангай, Эрдэнэт, Төв аймгийн 28 баг тус бүр зургаан харваачидтай оролцсон юм.
Тэднээс Архангай аймгийн Эрдэнэмандал сумын баг харваачид тэргүүлж, цомын эзэн болов.
Удаах байрт Улаанбаатар хотын Мандахбаяр ахлагчтай баг орсон бол Эрдэнэбулган сумын Ганхуяг ахлагчтай багийн харваачид дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Улсын мөсний шагайн холбоо энэ үеэр бага хурлаа хийж, холбооныхоо дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж аймгийн мөсний шагайн холбооны тэргүүн, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг улсын мөсний шагайн холбооны удирдах зөвлөлийн гишүүнд 100 хувийн саналаар сонгожээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт