Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 57.1 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь энэ асуудлыг хэлэлцэж хоёр ч удаа санал хураасан боловч гишүүдийн дэмжлэгийг О.Баасанхүү гишүүн авч чадаагүй юм.
Энэ удаа уг асуудлыг Байнгын хорооны гишүүд хэлэлцэхийг дэмжсэний дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Эвслийн бүлгийн гишүүд ярилцаад байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн, хуульч өмгөөлөгч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан Октябрийн Баасанхүүг сонгуулахаар нэр дэвшүүлж байна” хэмээн танилцуулав. Ингээд санал хураахад О.Баасанхүүг гишүүд зуун хувь дэмжиж асуудлыг УИХ-д танилцуулахаар болжээ.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт