Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт иргэн С. Болдбаатар өнгөрсөн 06 дугаар сарын 21-ний өглөө “Дайчин сүх” ХХК ны эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан юм.
Ослын улмаас 7 хүний амь нас хохирч,9 хүний биед хүнд,13 хүний биед хүндэвтэр,15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба Дайчинсүх ХХК-ний эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашинд 36.440.000 төгрөгийн хохирол учирсан.
Уг хэргийг Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч С.Болдбаатарт ЭХТАийн 215-р зүйлийн 215.4-д зааснаар 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт