ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Украинд автобусанд явсан 11 зорчигчийг зэрлэгээр хөнөөжээ

    Өчигдөр Украин улсын Донецк хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо автобусаар зорчиж явсан иргэд алсын тусгалтай пуужинд өртөж наад зах нь 11 хүн амиа алдсан хэрэг гарчээ.  Орос, Украин, Франц, Германы дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Казахстан улсад болохын өмнө дээрх хэрэг явдал гарсан нь уг арга хэмжээ тасалдахад хүргэж болзошгүй байдалд хүрчээ.

    Украины Ерөнхийлөгч Петро Порошенко Автобус руу халдсан “"зүрх царцаасан" энэ гэмт үйлдлийн хариуцлагыг Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улс хэмээн өөрсдийгөө нэрийдсэн салан тусгаарлагч хүчин хүлээх ёстой” гэж бураашаасан юм.

    Тус бүс нутаг дахь Украйны захиргааны хэвлэлийн төлөөлөгч “Энгийн иргэд тээвэрлэсэн автобус Засгийн газрын мэдлийн шалган нэвтрүүлэх замаар явж байх үед босогчид пуужин харваж, довтолсон” хэмээн мэдэгдсэн байна. Харин үүнийг Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын төлөөлөгч үгүйсгэсэн юм.

    "Нөхцөл байдал сүүлийн 24 цагийн хугацаанд дордож, ялангуяа Донецк хотын нисэх онгоцны буудлын ойролцоо эос муудаад байна” хэмээн Украин дахь Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн Ертугрул Апакан мэдэгдсэн байна.

     ЕАБХАБ-ын албан ёсны мэдээгээр өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш энэ бүс нутагт 4700 гаруй хүн амь насаа алдаад байгаа ажээ.

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй