
АНУ өнөөдөр Хойд Солонгосын эсрэг шинэ хориг хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. Тэд энэ удаа Хойд Солонгосын хилийн чанад дахь санхүүгийн сүлжээг онилж, харилцаа холбоог нь тасдах арга хэмжээг авсан байна.
“Sony Pictures” компани рүү кибер халдлага үйлдсэнээс үүдэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 2-нд Хойд Солонгосын хэд хэдэн төрийн байгууллагад эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсноо мэдэгдэж цаашид ч хоригийг улам чангатгана хэмээн сануулсан билээ. Энэ дагуу АНУ-ын зүгээс ийнхүү Хойд Солонгосын хилийн чанад дахь санхүүгийн сүлжээг боомилж, хааж эхлэв. “Энэ хоригийн үр дүн аль хэдийн гараад эхэлсэн. Хятадын арилжааны томоохон банкууд тэргүүтэй олон улсын санхүүгийн маш олон байгууллагууд Хойд Солонгосоос зайгаа авч, харилцах хүсэлгүй болсон” хэмээн АНУ-ын Терроризмын эсрэг тэмцэх Төрийн сангийн нарийн бичгийн дарга Даниел Глазер мэдэгдсэн байна.
Хилийн чанад дахь санхүүгийн сүлжээгээ хаалгаснаар Хойд Солонгосчууд худалдаа, арилжааны гүйлгээ хийх аргагүйд хүрч эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орох юм хэмээн “Ройтерс” агентлаг уламжиллаа.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт