Гавьяат жүжигчин Б.Сарантуяа фэнүүдэдээ зориулж “Мөнгөн шөнө” тоглолтоо толилуулчихаад шинэ оныг угтахаар Английн Лондон хотыг зорьсон билээ.
Тэрбээр тэндээс ӨМӨЗО-ны Ордос хотод очиж, “Айзам” студийн уран бүтээлийн тоглолтод оролцсон байна. Бээжин, Хөх хотын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн уг тоглолтод “Ганцаардал”, “Итгэсэн дурлал” дуугаа “Жалам хар” хамтлагийн дуучин Алтанбүргэдтэй хамтран дуулжээ.
Дуучин бүсгүй ийн хил дамнан аялах зуураа гадаад ажиллаж, амьдардаг найз нөхдийнхөөрөө зочилж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлчихээд Монголдоо саяхан ирсэн байна.
Хэдий охиноо дагуулж явсан ч гэсэн тэрбээр харийн нутагт хэд хонохдоо гэрээ их санасан гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт