ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хар хайрцагийг уншихад сарын хугацаа шаардлагатай

    Өнгөрөгч оны сүүлээр Ява тэнгисийн ойролцоо осолдсон Air Asia-ийн онгоцны хар хайрцгийг Индонезийн Жакарта хотод шинжилж байна. Удаан хугацаанд хайсан хар хайрцагийг онгоцны сүүл хэсэг байсан газрын ойролцоогоос олж холбогдох албаныханд хариуцуулж өгсөн юм. Одоогоор ослын нарийн шалтгаан  тодорхой болоогүй байгаа бөгөөд ямартай ч онгоц усны гадаргыг мөргөсний дараа дэлбэрснийг шинжээчид тогтоогоод  байна. Хар хайрцагны дата мэдээллийг хуулж авахад цаг орчмын хугацаа шаардах ч мэдээлэлд дүн шинжилгээ хийж ослын нарийн шалтгааныг тогтооход сар орчмын хугацаа шаардлагатай аж.

    Одоогоор тэнгисээс 49 хүний цогцсыг гарган аваад  байгаа бөгөөд үлдсэн 100 гаруй хүний цогцсыг олохын тулд эрлийн баг шургуу ажиллаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй