
Өнгөрөгч бүтэн сайнд Парис хотын төв талбайд дөрвөн сая хүн гар гараасаа хөтлөлцөн тероризмыг эсэргүүцэн жагссан. Энэ сүрт жагсаалд дэлхийн 45 орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон ч тероризмын эсрэг тэмцлийг тэргүүлэгч гэх АНУ-ын төр засгийн тэргүүнүүд оролцоогүй. Чухам үүнд нь Европчууд гайхаж америкчууд үнэн царайгаа харуулав уу? хэмээн ид шуугиж байна. Энэ жагсаалыг дамжуулсан Америкийн цөөхөн хэдэн телевизүүд Барак Обамаг хаачсаныг асууж шүүмжилцгээж байлаа.

Германы эрх баригчид Исламыг эсэргүүцэгчдийн жагсаал хүчээ авч байгаад сэтгэл түгшиж байна. Баруун дахь Исламчуудыг эсэргүүцэх Европын эх орондын бүлгэм 25 000 хүн оролцсон жагсаалыг Германы Дрезден хотноо зохион байгууллаа. Үүнээс нэг долоо хоногийн өмнө 18 000 хүн оролцсон жагсаалыг зохион байгуулсан юм.

Парис хотноо өнгөрөгч лхагва гарагт зэвсэглэсэн алан хядагчид “Charlie Hebdo” сэтгүүлийн байр руу халдан 12 хүний амийг бүрэлгэн, 11 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг үйлдсэн. “Charlie Hebdo” сэтгүүл хэдий халдлагад өртсөн ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж энэ долоо хоногт багтаан шинэ дугаараа хэвлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Өнөөдөр тус сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрний зургийг олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Сэтгүүлийн нүүрний зурагт гартаа “Би Чарли байна” гэсэн бичиг барьсан уйлж буй зөнч Мухамедыг дүрслээд дээр нь “Бүгд өршөөгддөг” хэмээн бичжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Хойд Солонгосын Удирдагч Ким Чен Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлсэн талаараа мэдэгдлээ. Тэрээр энх тайванч, эв нэгдэлт замыг нээхийн тулд хэнтэй ч яриа хэлэлцээр өрнүүлэхэд бэлэн байна гэв.

Малайзын Дээд шүүхээс өнөөдөр Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутган ялын дээд хэмжээ оноов. 2009 онд анхан шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгосон байжээ.

Шинжаан-Уйгурын Кашгар мужийн Шуле хотод өчигдөр хятад цагдаа нар зургаан уйгур залууг буудаж, амийг нь хөнөөжээ. Хятадын эх сурвалжуудад мэдээлснээр, уйгур залуус тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдсан аж.
Малайзын AirAsia онгоцны хар хайрцагийг даваа гарагт тэнгисээс олсон. Одоогоор омлын шалтгаан тодорхой болоогүй байгаа ч онгоц усны гадаргыг мөргөсний дараа дэлбэрсэн гэдэг нь батлагдаад байна. Онгоцны хар хайрцгийг Индонезийн нийслэл Жакартад шинжилж буй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт