Жил бүрийн 1 дүгээр сарын 11 энэ өдрийг дэлхийн олон оронд залуус метрогоор өмдгүй зорчих өдөр болгон тэмдэглэдэг байна. Энэ өдөр олон оронд өвлийн улирал тохиодог ч залуус хүйтнээс ажралгүй доогуураа нүцгэн явдаг ажээ. Анх 2002 онд энэ өдөр Нью-Йорк хотын метронд долоон залуу саваагүйтэж өмдгүй явснаар энэхүү зүггүйтэл олон улсад түгсэн түүхтэй. Хойтон жил нь 30 залуус метрогоор өмдгүй зорчсон бол 2007 онд 300 болон нэмэгджээ. 2010 онд 44 хотод метрогоор 5000 зорчигч өмдгүй үйлчлүүлсэн байна. Тэгвэл энэ жилийн хувьд дэлхийн 25 орны 60 гаруй хотод хэдэн арван мянган хүн өмд өмсөлгүй метрогоор зорчжээ.










Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт