МСБХ-ноос зохион байгуулж буй “Мастерс лиг” 2014-2015 оны улирлын тоглолт үргэлжилсээр.Тэмцээний тав дахь өдрийн хамгийн сонирхолтой тоглолт Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж тэргүүтэй “Хөвсгөл нэг үе”, “Хасын Хүлэгүүд” багийн хооронд боллоо.
Туршлагатай тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Хас Хүлэгүүд” багийнхан эхний хоёр үед хожигдож явсан ч гуравдугаар үеэс М.Отгонбаяр, Т.Баярхүү нарын довтолгоо тоглолтыг амжилттай болгон, онооны зөрүүг богино хугацаанд ойртуулав.
Дандий буюу Д.Бат-Эрдэнэ оролцоогүй нь тоглолтын үр дүнд нөлөөлсөн байж болох. Ж.Майбаяр ганцаараа 45 оноо авсан ч “Хүлэгүүд”-ийн өмнө хүчин мөхөстөв.
38-аас дээш насны сагсан бөмбөгчдийн дунд зохион байгуулж буй Мастерс лигт 1994 онд зохиогдсон лигийн тэмцээнд оролцож байсан шилдгүүд өрсөлдөж байгаа. Тэмцээний аваргууд ирэх дөрөвдүгээр сард тодорно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт