ДБЭТ-ын найрал хөгжимчид, найрал дуучид ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотыг зорьж, айлчлан тоглолтоо хийв.
Энэ сарын 5, 6-нд болсон "Байкальский VI рождественский фестиваль"-д тэд найрал дуу, симфони бүтээл, дуурийн найрал дуунуудаас бүрдсэн тоглолтоо тэндхийн дуурь, бүжгийн академик театрт тоглож, мөн олон улсын уралдааны шагналт төгөлдөр хуурч Дмитрий Маслеевтай хамтран П.И.Чайковскийн төгөлдөр хуурын I концерт, хөгжмийн зохиолч З.Хангал, Л.Мөрдорж, И.Штраусын бүтээлээс бүрдсэн симфони концерт Улаан-Үдийн үзэгчдэд толилуулсан юм.
Энэ арга хэмжээ нь П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан томоохон тоглолтуудын нэг болсноороо онцлог байлаа.
Өнгөрсөн жилийн “Алтаргана” наадмын үеэр ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул Буриад Улсын Соёлын яамны сайдтай ярилцаж эхлүүлсэн энэхүү төсөл биеллээ олж, хоёр орны соёлын гүүр болов.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт