Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм. Тэрээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхны барилдаанд түрүүлж анхны цомоо гардаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн Улсын аварга С.Мөнхбатад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үүрд хадгалагдах цом, батламж олгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн “Монголын эх түүх” 6 боть номыг дурсгал болгон өгөв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт