Гацууртын алтны ордыг ашиглах нэрийдлээр Ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт өвийг устгах эрсдэлтэй талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлах Гацууртын алтны шороон орд нь 50 тн алтны нөөцтэй. Харин Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олноор байдаг. Хосгүй үнэт түүхийн өв бүхий энэ бүсэд зөвхөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг талаас гэхэд одоогоор 42 компани алтны болон төмөрлөгийн ордын лиценз эзэмшдэг байна. Мөн энэ цаг үед УИХ-аар Гацууртын ордыг стратегийн орд болгох асуудлыг хэлэлцэж буй юм. Үүнтэй холбоотойгоор “Шударга ёс” эсвлийн бүлгээс УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах санал тавьсан байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга “Уг ордыг ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодизийн нарийвчилсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой. Мөн тус бүс нутаг дахь соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн, 50 тн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай” хэмээн хэвлэлийн хурал дээр ярьсан юм.
Ноён уул дахь Хүннүгийн булш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт