
Зураг дээр: Израйлийн Ерөнхий сайд Бенджамин Нетаньяху, Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Боубакар, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел, ЕХ-ны Ерөнхийлөгч Даналд Туск, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нар. Тэднээс гадна 40 орны тэргүүн нар энэ жагсаалд оролцжээ.
Европчууд тэр тусмаа Францчууд АНУ-д сэтгэл дундуур байна. Ардчилал, эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Исламын хэт даврагч, алан хядагчдыг, терроризмыг эсэргүүцсэн Европчуудын сүрт жагсаалын үеэр царайгаа харуулах нь бүү хэл юу ч дуугаралгүй өнгөрсөн талаар “The Washington times” сонин харамсан бичиж байна. Мөн АНУ телевизүүд энэхүү жагсаалыг дамжуулахаас илүүтэй хөлбөмбөг, бизнесийн нэвтрүүлэг үзүүлж байлаа.
Исламын алан хядагчид “Charlie Hebdo” сэтгүүл рүү довтолж 12 хүний амийг газар дээр нь бүрэлгэсэн, өөр нэг хэт даврагч нар дэлгүүрт иргэдийг барьцаалж нэг цагдаа, дөрвөн хүний аминд хүрсэн эмгэнэлт явдал гуравхан өдрийн хугацаанд Францад гарч Европ тивийн олон сая иргэдийн сэтгэлдийг түгшээв. Энэ хүчирхийлэл, терроризмоос үүдэн орон орны ард иргэд алан хядагчдын эсрэг, үг хэлэх эрх чөлөөний төлөө, ардчиллын төлөө үзэл бодлоороо эвлэлдэн нэгдлээ. Өнгөрөгч бүтэн сайнд Парис хотын төв талбайд дөрвөн сая хүн гар гараасаа хөтлөлцөн терроризмыг эсэргүүцэн жагслаа. Энэ сүрт жагсаалд дэлхийн 45 орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон юм. Харамсалтай нь терроризмын эсрэг тэмцлийг тэргүүлэгч гэх АНУ-ын төр засгийн тэргүүнүүд нь энэ жагсаалд оролцсонгүй. Чухам үүнд нь Европчууд гайхаж америкчууд үнэн царайгаа харуулав уу? хэмээн ид шуугиж байна. Энэ жагсаалыг дамжуулсан Америкийн цөөхөн хэдэн телевизүүд Барак Обамаг хаачсаныг асууж шүүмжилцгээж байлаа. Уг жагсаалд өнөөдрийг хүртэл дайсагналцсаар байгаа Ойрх Дорнодын хоёр улс болох Израйль, Палестины удирдагчид мөр зэрэгцэн жагссан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт