ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Чимидийн нэрэмжит шагналыг Д.Лүндээжанцан хүртлээ

    Монгол Улсын Үндсэн хууль баталсны 23 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Жил бүрийн энэ өдөр Үндсэн хуулийг эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулж байхаар болсон билээ.

    Энэхүү  шагналын анхны эзнээр 1992 онд Үндсэн хуулийн эхийг барилцаж явсан залуу хуульч, хууль тогтоох дээд байгууллагад Ардын Их хурлын депутат, Улсын  Бага хурлын гишүүнээс эхлэн УИХ-ыг хүртэлх 25 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодров. УИХ-ын дарга З.Энхболд түүнд өргөмжлөл, нэрт хуульч Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардууллаа. 

    Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэц номын сангаа түүний нэрэмжит болгосон билээ. Нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-нд 176 тоот захирамжаар баталсан юм.

    Энэ журам батлагдсанаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг дэмжих, эрдэм судалгааны ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдыг нэмэгдүүлэхээр зорьжээ.

                                                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй