Б.Анхбаяр, Ө.Баттайван нарын хамтарсан Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн "12" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-25-нд дэлгэгдэхээр зэхэж буй.
Зурагчин залуус утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг буулгаж олонд танилцуулах юм.
Энэ нь тэдний “12” төслийн хүрээнд хийгдэж буй анхны үзэсгэлэн. “12” төсөл нь Монголын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, уран зураг, хөгжим, бүжиг зэрэг оюуны болон соёлын салбарыг авч явдаг эрдэмтэн мэргэд, зохиолч, судлаач, яруу найрагч, соёлын зүтгэлтнүүдийн хөрөг зургийг буулган ирээдүй хойч үедээ харуулан таниулах зорилготой.
Зохиолчдын хөрөг зураг нь аймаг, сумын сургуулиудын номын санд дурсгал болон залагдана. Ингэснээр хүүхдүүд монголын утга зохиолын алдартан, суутнуудыг харж, сэтгэлдээ хоногшсон зохиол бүтээлийг нь уншин, тухайн зохиолч ямар дүр төрхтэй хүн байсныг мэдэх боломжтой.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт