
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлунэг 2015 оны 1 дүгээр сарын 12-нд өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сайд Их эвслийн Засгийн газрын зорилт, ГХЯ-ны шинэ бүтцийн талаар мэдээлэл хийн Монгол Улсаас Европын Холбоо, түүний дотор Франц Улстай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлэв.
Элчин сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон Францын компаниудын Монгол дахь үйл ажиллагааны талаар мэдээлсэн байна. Мөн Европын Холбоог Улаанбаатарт төлөөлж буй Элчин сайдын хувиар 2016 онд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцан мэдээлэл авчээ.
Уулзалтын үеэр сайд Л.Пүрэвсүрэн Францад болсон зэвсэгт халдлагын улмаас олон хүний амь эрсдсэн явдалд эмгэнэл илэрхийлжээ.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт