
АНУ-ын Үндсэн хуулиар тус улсын Ерөнхийлөгч нь Конгресст Нэгдсэн улсын байдлын тухай илтгэл тавих үүрэгтэй байдаг. Энэ дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэгдүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт Конгерестт улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй илтгэл тавина. Зургаа дахь удаагаа илтгэл тавих гэж буй Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлэх үг дэлхийн олон орны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Учир нь 2014 онд дэлхийд улс төр, эдийн засгийн олон чухал үйл явдлууд болж өнгөрсөн. Тухайлбал Исламын улс үүсэн бий болсон, Крымыг ОХУ эзэлж Украинд дотоодын дайн өрнөсөн зэрэг асуудалд АНУ-ын Ерөнхийлөгч дүгнэлт өгч байр сууриа илэрхийлнэ. Дашрамд дурдахад энэ жилийн хувьд дэлхийн эдийн засаг зогсонги байдалтай байгаа ч АНУ-ын эдийн засаг сэргэж өсөлттэй гараад байгаа билээ. Энэ өсөлт 2015 онд ч хадгалагдаж гурван хувь хүртэл нэмэгдэхээр байгааг эдийн засагчид онцлоод байгаа юм. Барак Обамагийн илтгэлийг дэлхийн өнцөг булан бүрт "Youtube"-ээр /WhiteHouse.gov/SOTU/ шууд хүлээн авч үзэх боломжтойг Цагаан ордон мэдэгдсэн билээ.

Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт