Аргентиний нийслэл Буэнос Айросоос гараагаа эхэлж, Боливийн нутагт үргэлжилж буй “Дакар ралли 2015” уралдаан өндөрлөхөд таван гараа үлджээ.
Монголын тамирчдаас мотоциклийн ангилалд уралдсан 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар 66, 117 дугаартай Ч.Анар 170 байрт жагсаж байна.
Автомашины төрөлд 431 дугаартай хурд сорьж буй ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар одоогийн байдлаар үзүүлэлтээр 65-р байрт жагсав.
Мөн 355 дугаартай Унгарын баг 66-р байрт бичигдэж байгаа.
413 дугаартай Б.Бямбацогтын автомашинд техникийн саатал гарч уралдаанаас хасагджээ.
Тэмцээний долоо дахь гараа Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл уралдааны хамгийн урт зам болох 781 км-т болжээ. Д.Болдбаатар WP9 хяналтын цэгийн 72-р, Ч.Анар 77-д бүртгүүлж, уралдаанаа цааш үргэлжлүүлж байна. Одоо барианд ороход багахан зай үлдлээ. Найм дахь өдрийн гараа Боливаас гарч Чили рүү чиглэлээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт