Ирэх жил сонгуулийн жил. Энэ ч утгаараа АН удирдлагадаа туршлагатай улс төрчдийг гаргаж ирж буй бололтой. Өчигдөр орой хуралдсан тус намын удирдах байгууллагын хурдын үеэр АН-ын дарга З.Энхболд нарийн бичгийн дарга нарын томилгоог хийлээ. Тэрээр намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг, улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүүг, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгийг тус томилжээ.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт