
Францын нийслэл Парис хотноо өнгөрөгч Лхагва гарагт зэвсэглэсэн алан хядагчид “Charlie Hebdo” сэтгүүлийн байр руу халдан сонины ажилчид руу хайр найргүй гал нээж 12 хүний амийг бүрэлгэн, 11 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг үйлдсэн. Нас барсан хүмүүсийн дунд тус сэтгүүлийн ерөнхий редактор байсан юм. “Charlie Hebdo” сэтгүүл нь удаа дараа Исламын шашинтнуудын шүтээн зөнч Мухамедыг шоглосон хошин зургийг нийтэлж байжээ. Үүнээс болж өмнө нь хэд хэдэн удаа заналхийлэлд өртөж байсан тул сэтгүүлийн редакцийг цагдаагийн хоёр ажилтан хамгаалдаг байсан ажээ. Харамсалтай нь тэрхүү цагдаагийн хоёр ажилтан ч бас халдлагын үеэр амь үрэгдсэн билээ.
“Charlie Hebdo” сэтгүүл хэдий халдлагад өртөж олон ажилчнаа алдсан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж энэ долоо хоногт багтаан шинэ дугаараа хэвлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр тус сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрний зургийг олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Сэтгүүлийн нүүрний зураг дээр гартаа “Би Чарли байна” гэсэн бичиг барьсан уйлж буй зөнч Мухамедыг дүрслээд дээр нь “Бүгд өршөөгддөг” хэмээн бичжээ.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт