ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрийн ордонтой гэрээсээ танилцаж болно

    Өнөөдөр Төрийн ордонд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой танилцах цахим аяллын вэб хуудсыг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаа боллоо.

    Англи, монгол тайлбартай эл цахим аяллаар иргэд сонгогчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны болон бусад танхимууд, Төрийн ордон дахь түүх, соёлын дурсгалт үзмэрүүдээс гадна Улсын Их Хурлын даргын албан өрөө тасалгаа, үе үеийн Улсын Их Хурлын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зураг зэрэг сонирхолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой болж байгаа юм.

    Цахим хуудсыг бүтээхэд нийт 3000 гаруй ажлын материал орсны зэрэгцээ Төрийн ордны өрөө тасалгаа, хуралдааны танхим, музей, үзмэр зэрэг 42 обьектыг 100 гаруй цэгээс харуулснаараа онцлог болсон. Цаашдаа Тамгын газрын зүгээс цахим хуудсыг улам боловсронгуй болгож бусад хэлний тайлбарыг нэмэх, Төрийн ордонтой танилцах захиалгыг цахимаар авах, хөдөлгөөнт дүрс, видео дүрсээр баяжуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

    Хэдийгээр иргэд Төрийн ордонд чөлөөтөй орж танилцах боломжтой болсон ч бүхэлд нь танилцах боломжгүй. Харин энэхүү виртуаль аяллын шинэ цахим хуудас нээгдсэнээр эх орныхоо зүг бүрт ажиллаж амьдарч байгаа иргэн хэн боловч хүссэн цагтаа гэрээсээ, албан өрөөнөөсөө, гадаад орноос ч энэхүү / http://tour.parliament.mn / хуудсанд нэвтэрч Төрийн ордны үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжтой болж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй