ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Реппер Цэцээгийн бас нэгэн авьяас

    Ванкуйш хамтлагаар анх урлагийн тогооноо орж ирсэн Реппер Цэцээ гэх бие жижигтэй ч том үгтэй уран бүтээлтэй залуу сүүлийн үед хувийн амьдралдаа анхаарч, хажуугаар нь нийгэмд тустай ажилд  хүч нэмж яваа. Эхнэртэй, бас хүүтэй болсон реппер залуу тоглолт хийж, орлогоороо “Ном ба ирээдүй” 1-6 насны хүүхдийн номын танхим нээхээр зориглосон.  Одоо уг танхимын тохижилтыг хийчихвэл ажлынхаа ард нь гарахаар байгаа аж.

    Эхнэрийн хамт

    Хүү Ц.Амар

    Шулуун, хатуу үгсийг  уран бүтээлдээ шигтгэдэг  залуу гэртээ бол хамгийн зөөлөн аав, халамжтай хань гэж болно. АНУ-д сурахын хажуугаар 5 жил тогоочоор ажилласны хэрэг  юу билээ, тэрээр хоол хийхдээ тун сайн аж. Амралтын өдрөөрөө, завтай үедээ ч  гэрийнхнээ гарын хоолоороо дайлах нь түүний бас нэгэн хобби гэсэн.

    Мөн тэрээр зүгээр суухыг тэвчиж чаддаггүй зантай гэж өөрийгөө тодорхойдог. “Өнөөдрийг хүртэл 2 хоног юу ч хийлгүй байж үзээгүй. Хичээлээ, бас дуугаа, ажил хийж мөнгө олохоо аль алиныг нь орхихгүй гэж амжуулж явсаар үүндээ дасал  болсон” гэж тэрээр цахим хуудастаа өөрийнхөө тухай тодотгосон байв.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй