2010 онд 300 мянган хүний амь насыг авч одсон Гайти улсад болсон аймшигт газар хөдлөлт болсны таван жилийг өнөөдөр дурсан санаж гашуудаж байна.
Германы Хамбург хот дахь “Хамбург морнинг пост” сонин руу гэмт этгээдүүд бөмбөг шидэж, гал тавьсан халдлага гарлаа.
Ява тэнгисийн ойролцоо осолдсон Air Asia-ийн онгоцны хар хайрцгийг урьд шөнө илрүүлж, холбогдох албаныханд хариуцуулж өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт Парист болсон халдлагын үеэр 17 хүний амь эрсэдсэнээс үүдэж Францад эв нэгдлийн хөдөлгөөн үргэлжилж байна. Энэхүү хөдөлгөөнд 3,4 сая хүн оролцож байгаа аж.
Хорватын сөрөг хүчний төлөөлөгч Колинда Грабар-Китарович улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгч боллоо. Тэрбээр өчигдөр болсон сонгуульд 50.4 хувийн санал авсан байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Пхеньянтай энхийн хэлэлцээ хийхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн хэмээн мэдэгдлээ.
Он гарснаар дэлхийд Эбола вируст халдварын 541 шинэ тохиолдол бүртгэгдэж 330 хүн нас бараад байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт