ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УИХ-ын гишүүн С.Батболд эхнэр Х.Отгонтуяатайгаа танилцсан хайрын түүх

    Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд гэргий Х.Отгонтуяатайгаа 1992 онд Гадаад худалдааны “Монголимпэкс” нэгдэлд ажиллаж байх үедээ учирчээ. Тэрбээр эхнэрээ гадаа явж байхад нь анх олж харсан гэдэг.

    Нэг удаа ажлаа тараад “Ялалт” одоогийн “Тэнгис” кинотеатрын зүүн талд байрлах талбайгаар алхаж явахдаа мөнөөх бүсгүйтэй дахин таарчээ.Тэр үед Х.Отгонтуяа Лениний музейн хойд талын орон сууцанд амьдардаг эгчийндээ очихоор явж байсан аж.

    Тааралдах тоолонд өөрийг нь нэг л ойшоолгүй өнгөрөх бүсгүйтэй хэрхэн танилцах учраа нэг хэсэгтээ л олохгүй явсан түүнд аз таарчээ.Түүний ажилладаг “Монголимпэкс” тухайн үед “өндөр яам” хэмээн нэрлэгддэг олон давхарт байрладаг байсан бөгөөд өөр давхарт ажилтай Ч.Гантуяа өнөөх бүсгүйг  нь сайн таньдаг байсан нь аз болж.

    Ч.Гантуяа Х.Отгонтуяатай хүүхэд байхаас нөхөрлөсөн ойр дотны найз нь. Тэд сайхан нөхөрлөдөг төдийгүй хамтдаа балетийн хичээлд явдаг болохыг С.Батболд мэдсэн даруйдаа найзынх нь утасны дугаарыг Ч.Гантуяагаас асуужээ.

    Харин Ч.Гантуяа утасны дугаарыг нь өгч болох эсэхийг Отгоо найзаасаа асуухад дургүйцэж татгалзсан хариу өгчээ.

    С.Батболд “өндөр яам”-ны танилаа удтал ээрч байж мөнөөх бүсгүйн утасны дугаарыг арай гэж авснаар тэдний хооронд харилцаа үүсэх сэжим бий болсон ч эр хүний 13 мэх хэрэглэн Отгоогийнхоо араас гүйсний эцэст арайхийн гэрлэх зөвшөөрөл сонссон гэдэг.  

                                                                                                                               Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй