Дэлхийн олон орны эрдэмтэд, судлаачдын баг энэ талаар судалж онгоныг нь хаана байгаа талаар судалсаар байгаа ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрээгүй байгаа билээ. Хэрвээ Их Эзэн Хааны онгоныг олвол дэлхийн түүхийн хуудсанд дахин шинэ түүх нэмэх үйл явдал болно хэмээн судлаачид онцолдог аж. Чингис судлал гээд бүхэл бүтэн шинжлэх ухаан үүсчихээд байхад арга ч үгүй биз.

Тэгвэл АНУ-ын Калифорнын их сургуулийн эрдэмтэд Чингис хааны онгоныг сансраас хайж байна. Альберьт Ю Мин Линээр удирдуулсан багийнхан болон сайн дурын гишүүд энэ ажилд гурван жил зарцуулж байгаа бөгөөд нийтдээ 3,4 жилийн судалгаа хийжээ. Тэд 6000 орчим километр газарт энэ төрлийн малтлага хийсэн National geographic-тай хамтардаг хамгийн том эрдэм шинжилгээний багийнхан юм. Ийнхүү сайн дурын археологичдоос бүрдсэн багийнхан сансраас судалгаа хийсний дүнд Чингис хааны онгон байх магадлалтай 55 цэгийг тодотгосон байна.

Эрдэмтэд нийтдээ 10 000 орчим цэгт сансраас нарийн судалгаа хийж ийнхүү 55 цэгийг Чингис хааны бунхан хэмээн таамаглан, нарийвчлалтай судалгаа хийж эхэлжээ. Эрдэмтдийн сансраас гарсан зургаас тэмдэглэсэн 55 цэгт булш бунхан байгаа нь баталгаатай бөгөөд эдгээрийн ихэнхи нь Түрэгийн үеийн хаадын бунхан байх хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт