ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Долоон яамны төрийн нарийн бичгийн дарга ирэх сард тодорно

    БОНХАЖЯ, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яам гэсэн долоон яам хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтэй хүн дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Гэхдээ яамд болгоны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд тавигдах шаардлага нь ондоо байх юм.  

    Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг Тэнгис кино театрын зүүн талд байрлах Засгийн газрын XI байрны 3 давхарт 302 тоот өрөөнд  2015 оны  нэгдүгээр  сарын 30-ны  09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авах юм байна. Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгож хоёрдугаар сарын 02-нд сонгон шалгаруулалтыг явуулах ажээ.  Ингэснээр ирэх сард төрийн нарийн бичгийн дарга нар тодорно.

                                                                                                                            Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй