ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чөлөөтийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Буриадыг зорив

    Чөлөөт бөхийн УАШТ-ий сүүлчийн өдөр эмэгтэйчүүдийн 55, 63, 75, эрэгтэйчүүдийн 65, 86 кг-ийн жинд зодоглосон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Э.Бэхбаяр “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж гардуулж баяр хүргэлээ. Тэрбээр ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагналыг эрэгтэйчүүдийн 86 жинд хүрэл медаль хүртсэн, “Ганьт” клубийн бөх Л.Төртогтох, эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн, “Аврагч” спорт хорооны бөх С.Уянга нарт хүртээв. 2016 он хүртэл байгуулсан гэрээний дагуу Япон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Ажиномото” компаниас ирүүлсэн, тамирчдын алдагдсан эрчим хүчийг нөхөх зориулалт бүхий аминобитал амин хүчлийн дээжийг эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нарт гардуулан өглөө. Уг амин хүчлийг японы олимпийн шигшээ багийн тамирчид хэрэглэдэг аж.
    Тэмцээнийг японы “Даи-пробис” компанийн захирал Тагани Кавано Шигеру үзэж сонирхжээ. 65 кг-ын жингийн хагас шигшээд Б.Нямдорж, өнгөрсөн жилийн улсын аварга Б.Батмагнай, 86 кг-ын жинд П.Өсөхбаяр хошой улсын аварга болов.

    Эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жингийн барилдаанд Б.Номин,63 кг-ийн жинд Э.Цэвэгмид зодоглож, өрсөлдөгчөө ялснаар улсын аварга боллоо. Э.Цэвэгмид УАШТ-д 12 дахь удаа гаа оролцож буй. Тэрбээр УАШТ-нээс зургаан медаль авахдаа 51, 59, 55, 75, 67, 63 кг гээд  өөр жинд медаль авч байсан нь жүдо сонирхогчдын сонирхлыг ихэд татжээ. 75 кг-ийн жинд Г.Наранчимэг хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин О.Бурмааг өмсөх мэхээр цэвэр дарж цааш барилдсаар гурав дахь удаагаа улсын аварга хэмээх цол хүртсэн юм.

    Алтан медалийн хувьд “Хангарьд” клуб 4, “Алдар” спорт хороо, “Арслан”, “Хасу-Мегастарс” клуб, “Хилчин” спорт хороо тус бүр 2, “Ганьт”, “Гацуурт-Олимп”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб тус бүр нэг нэг алтан медаль авав.

    Дотоодын хамгийн гол тэмцээнээ дуусгасан спорт хороо, клубүүд дараагийн бэлтгэл сургуулилт, тэмцээнийнхээ бэлтгэлээ базааж эхэлжээ. ОХУ-ын Буриад улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн урилгаар 10 өдрийн хамтарсан бэлтгэл хийхээр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хоёр дасгалжуулагч есөн бөхийн хамт  Улаан-Үд хотыг өнөөдөр зорино.

     

    Эмэгтэйчүүдийн багийн дүн

    I байр “Хилчин” спорт хороо,
    дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст
    II байр “Алдар” спорт хороо,
    дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр
    III байр “Хангарьд” спорт хороо,
    дасгалжуулагч Түвшинтөрийн Энхтуяа

    Багийн нэгдсэн дүн

    I байр “Алдар” спорт хороо, 94 оноо,
    дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр
    II байр “Хилчин” спорт хороо, 92 оноо,
    дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст
    III байр Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб,
    85 оноо, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй