ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Германд сонины газрыг галдан шатаажээ

    Өчигдөр өглөө бас нэгэн сонины газар халдлагад өртсөн хэрэг гарлаа. Хэрэг Германы Хамбург хот дахь “Хамбург морнинг пост” сонинын байранд гарсан бөгөөд гэмт этгээдүүд сонины газар руу бөмбөг шидэж,  гал тавьсан аж.

    Халдлагын улмаас азаар хүний амь эрсдээгүй бөгөөд цагдаа нар хэрэгтэй холбогдуулан хоёр сэжиг бүхий эрэгтэй барин саатуулж шалгалт явуулж эхэлсэн байгаа юм байна. Шинжээчид уг халдлагыг “Хамбург морнинг пост” сониныхон "Charlie Hebdo"-ийн зургийг хэвлэсэнтэй холбон  тайлбарлаж байна. "Charlie Hebdo" сэтгүүл ислам, католик, жүүдийн шашин  болоод улстөрийн сэдэвтэй шог зураг нийтэлдэг юм. Өнгөрсөн долоо хоногт Парист аймшигт халдлага гарсны дараахан “Хамбург морнинг пост”  "Charlie Hebdo"-ийн зургийг нийтэлсэн аж.

    Шог зургийг нийтэлсэн өөр хоёр ч сонинг цагдаа нар хамгаалалтдаа авчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй