2008 онд Монголын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-тэй ажил хэргийн холбоо тогтоож улмаар 2011 оны 11 дүгээр сарын 25-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) нь Монголын зургаан их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгожээ. Хамгийн сүүлд 2014 оны 11 дүгэр сард “ACBSP”-ийн хуралдаан болж Монгол улсаас гурван сургуулийг магадлан итгэмжлэх шийдвэр гаргасан билээ. Эдгээр сургууль болох ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, "Сэрүүлэг", "Идэр" дээд сургуульд магадлан итгэмжлэлийн “Батламж”-ийг нь 2015 оны 6 дугаар сарын 12-аас 15-ны өдрүүдэд АНУ-ын Пенсильван мужид болох "ACBSP"-ийн 27 дахь удаагийн нэгдсэн хуралдаан дээр гардуулах болсноо тус байгууллагаас мэдэгджээ. Ингэснээр дээрх гурван сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болж байгаа юм.
АНУ-ын “ACBSP”-ээр магадлан итгэмжлэгдсэн Монголын зургаан их, дээд сургууль:
1. Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2012 оны 6 сард/
2. МУИС-ийн Эдийн засгийн сургууль /2013 оны 6 сард/
3. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль /2013 оны 11 сард/
4. "Мандах бүртгэл" дээд сургууль /2014 оны 6 сард/
5. "Сан" дээд сургууль /2014 оны 6 сард/
6. "Этүгэн" дээд сургууль /2014 оны 6 сард/
"ACBSP"-ээр магадлан итггэмжлүүлэхээр хүсэлт гарган ажиллаж байгаа нэр дэвшигчийн статустай Монголын 12 их, дээд сургууль:
1. Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
2. Эдийн засгийн үндэсний дээд сургууль
3. Монголын үндэсний их сургууль
4. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургууль
5. “Отгонтэнгэр" их сургуулийн Бизнесийн сургууль
6. “Их засаг" их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургууль
7. “Монгол бизнес" дээд сургууль
8. “Засагт хан" дээд сургууль
9. “Тэнгэр" дээд сургууль
10. “Эм Ай Ю" дээд сургууль
11. “Зохиомж" дээд сургууль
12. “Цэцээ гүн" дээд сургууль
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт