ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрдэмтэн Оливер Корффыг ”Хубилай хаан” алтан медалиар шагнажээ

    Монгол Улсын ШУА-аас шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалыг дэлхийд таниулан сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ХБНГУ-ын иргэн Оливер Корффыг салбарынхаа дээд шагнал  болох "Хубилай хаан" алтан медаль, өргөмжлөлөөр шагнажээ. 

    О.Корффын ШУА-ийн информатикийн болон хэл зохиолийн хүрээлэнтэй хамтран "ЛАТЕХ for Mongolian" программ ашиглан монгол бичиг, кирил, төвд, соёмбо үсгийг галиглан хөрвүүлсэн бүтээл, "Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгийн толь бичиг" буюу "Таван хэлний толь"-ийг зургаан орны эрдэмтэнтэй хамтран, герман хэлээр тайлбар хийн үндсэн хоёр боть бүтээл болгосон нь дэлхийн Монгол судлал болон Алтай судлалд чухал хувь нэмэр оруулсан ажил хэмээн эрдэмтэд үнэлж байгаа аж.

                                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй