ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сурагчид смарт карттай болно

    Нийслэлийн ЕБС-ийн сурагчид 2 дугаар сарын 1-нээс Смарт карттай болох нь. Монголын сурагчдын холбоо ТББ, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Сурагчийн үнэмлэх”  ажиллагааг ялуулж буй бөгөөд тус карт нь айпи /IP/ хаягтай байх аж. Энэ картыг үйлчилгээний 10 гаруй байгууллага, 40 орчим төрлийн үйлчилгээндээ хөнгөлөлт үзүүлэн дэмжих юм байна. Тодруулбал, “Өргөө” кино театрт хөнгөлөлттэй кино үзэх, утасгүй интернетийн Кевико сүлжээг ашиглах, Хүүхдийн тусламжийн 108 утасруу үнэгүй холбогдох, нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэтийн хөнгөлөлтийг сурагчид картаараа дамжуулан авах ажээ.  1-11 дүгээр ангийн сурагчид смарт картыг 1400 төгрөгийн хураамж төлж авч гурван жилийн турш ашиглах юм.

    Б.Хаш

    Нийслэлийн 200-аад Ерөнхий боловсролын сургуулиас одоогоор 125 сургуулийн хүүхдүүд энэ смарт картыг ашиглахаар болоод байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй