ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    300 мянган хүний амийг авсан Гайтигийн аймшигт газар хөдлөлт

    Энэхүү газар хөдлөлтийн уршиг, хор хөнөөл нь 10 хан сая хүн амтай Гайти улсын хувьд маш том гарз хохирол болсон юм. Аймшигт байгалийн гамшгийн хохирлыг Гайти улсын ард иргэдийн 40 хувь нь амссан бөгөөд 316 мянган хүн амь насаа алдаж, 100 гаруй мянган хүн гэмтэж бэртэн, 1,5 сая хүн орон гэргүй болж байжээ.

    Аврах багийнхан байшин барилгуудын нуранги дундаас 250 000 цогцос олсон   бөгөөд гамшгаас ердөө 3000 хүнийг аварч чаджээ. Амьд хүн байгаасай гэх найдлага сүүлдээ алдарч эхэлсэн хэмээн хожим нь аврах албаныхан ярьсан  байдаг. Үнэхээр ердөө 3000 хүн энэ аймшиг газар хөдлөлтөөс аврагдана гэдэг бол сүйрлийн хэмжээг ямар хүнд байсныг илтгэж байгаа юм.

    Газар хөдлөлтөөс болж 270, 000 мянган хүн шууд нас барсан 46,000 хүн бэртлийн улмаас хорвоог орхисон гэдэг. Угаасаа муухан эдийн засагтай Гайти улсын эдийн засаг газар хөдлөлтөөс болж бүр сүйрсэн гэхэд болно.  Тухайн үед Гайтигийн оршуулгын газрууд ачааллаа даахгүйд хүрч, хүмүүсийг энд тэндгүй бөөн бөөнөөр нь оршуулахаас өөр аргагүйд хүрч байлаа. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг Гайти улсын сэргээн босголтонд зориулж их хэмжээний тусламж илгээж, Гайтичууд ч сэргээн босголтдоо ханцуй шамлан орсон ч  одоог болтол хуучин хэвэндээ ороогүй байна. 500 мянга орчим хүн майхан оромжинд амьдарч, хүн амын 70 хувь нь ажил төрөлгүй хэвээр байгаа юм.

    Аймшигт байгалийн гамшгийн дараа дэлхийн 43 орны 2000 гаруй аврах баг ирж хүч нэмэн, 250 тонн гаруй тусламжийн хүнс, бараа илгээж нийтдээ 2 тэрбум гаруй долларын тусламж хуримтлагдсан гэдэг. Энэхүү хандивын ачаар Гайтид 550 000 хүн орон гэртэй болсон ч ядуу буурай, хөгжил муутай орны хувьд бүтээн байгуулалт маш удаан өрнөж байна.

    Гайтигийн газар хөдлөлтөд зориулан гаргасан бүх оддын уран бүтээл хүртэл байдгийг бид бүхэн мэдэх билээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй