ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дакар раллид Монголын тамирчид байраа урагшлуулсаар байна

    Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл автомашины ангиллын тамирчид хамгийн урт зам 781 км-т Stage8-ын уралдаанаа хийв. Монголын тамирчдаас 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэндхийн цагаар 08:15, монголын цагаар 19:15 минутад барианаас гарчээ.

    83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 Ч.Анар нар Икикегээс Уюни хүртэл марафон төрлөөр 717 км зам туулахаас 321 км нь уралдааны зам байх юм. Марафон уралдаан нь нэг баазаас нөгөө бааз хүртэл уралдах бөгөөд тэндээ механикийн баггүй зөвхөн өөрсдөө машин техникдээ үйлчилгээ хийж, анх гараанаас гарсан бааз хүртлээ дахин уралдах юм.Уюнид мотоциклийн ангилалд амжилттай уралдаж, барианд орсон тамирчдыг танилцуулъя.

    007-PAULO GONCALVES(PRT)

    001-MARC COMA(ESP)

    031-PABLO QUINTANILLA(CHL)

    026-TOBY PRICE(AUS)

    005-HELDER RODRIGUES(PRT) нар эхний таван байрт шалгарлаа.

    Харин мото/куад ангиллын тамирчид амарч, ачааны машины ангилал Stage 7 -Iquique -Uyuni 717 км замын 321 км-д нь уралдсан байна. Монголын 431 дугаартай Н.Лхамаагаар ахлуулсан баг долоо дахь өдрийн уралдаанд 6 цаг 24 минут давхиж, 60-р байрт орсон бол Унгарын багийн 355 дугаартай Шандорын баг 59-р байрт оржээ. ОУХМ Д.Болдбаатар 54, Ч.Анар 86 байр эзлэв.

    72 цагийн турш мотоцикль дээрээс буулгүй хурд сорьсон 117 дугаартай Ч.Анар "EuroSports" сувгийн Dakar Rally 2015 уралдааны тойм мэдээгээр сэтгүүлчдийн дуранд өртсөн байна.


                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй