ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сонирхогчдын УАШ футзалын тэмцээн болов

    Сонирхогчдын УАШ футзалын тэмцээнд 32 баг найман хэсэгт хуваагдан өнгөрсөн амралтын өдрүүдэд тоглолоо.

    Хамгийн сонирхол татаж байсан тоглолт "Шарын гол FC" цомыг хамгаалан тоглож буй "Арвис" клубийн хооронд болов. "Шарын гол FC" багийн Б.Цэрэнбаяр (Бороо) I үеийн ганц гоол оруулсан. II үед багууд ширүүн өрсөлдөж, "Арвис" клубийн ахлагч Э.Баасандорж тоог тэнцүүлсэн ч "Шарын гол"-ын хашир туршлагатай тоглогч Б.Мөнгөнсүх тооны зөрүүг дахин илүү гаргасан.

    Тоглолтын цаг дуусах мөчид "Арвис" клубийн хаалгач П.Бадамсэрээжид алдаа гарган улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм.

    Зургаан метрийн торгуулийн цохилтоос Б.Нямбат амжилттай цохин тоог 3:1 болгож "Шарын гол FC" баг гурван оноо авсан юм. Тэмцээн өнөөдөр  G, H хэсгийн тоглолтоор үргэлжилж байна.

                                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй