ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Архангай аймагт спортын төрөлжсөн сургууль нээлтээ хийх нь

    Монгол Улсад жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт баригдаж буй. Ирэх сард ашиглалтад орох сургуулийн барилгын ажил 90 хувьтай явагдаж байгаа гэнэ. Сургуулийг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хера констракшн ХХК барьж байна. Сургууль 320 хүүхдийн суудалтай, бөхийн төрөлжсөн гурван стандарт заал, тус бүрдээ саун, халуун усны өрөөтөй байхаас гадна бусад спортын зориулалтын өрөө тасалгаанууд зураг төслийн дагуу хийгджээ.

    Спортын гүнзгийрүүлсэн сургууль нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах учраас дэргэдээ 100 хүүхдийн ортой дотуур байрыг ашиглалтад оруулах юм.

    Дотуур байр нь дэд бүтцэд холбогдсон, тохилог өрөө тасалгаа, зориулалтын хоолны заал, номын сантай байх аж. Мөн сургуулийн гадна 5 га газарт спортын зам талбайг иж бүрнээр нь тохижуулах аж.

                                                                                                                                    Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй