Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт ордонд өнөөдөр эхэлж байна.
Тэмцээнд 21 байгууллагын 296 жүдоч зодоглоно.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг жингийн улсын аваргууд тодорно. 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, өсвөрийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт Б.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Наньжины хүүхдийн олимпод оролцсон Ц.Цогтбаатар, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Баттулга нарын шилдэг залуу жүдоч хүч үзэж байна.
Энэ удаагийн УАШТ-д 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73кг-д С.Ням-Очир, С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр нарын шилдэг тамирчид зодоглох бол дэлхийн аварга Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нар өнжих нь.
Тэмцээнд түрүүлсэн тамирчид Казахстаны ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт