ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Өнгөрөгч лхавгва гарагт Францын нийслэл Парист хотноо гарсан халдлага яахын аргагүй дэлхий дахиныг сэтрхийлгэсэн, онцлох үйл явдал байлаа. Сонины байранд нэвтрэн хайр найргүй хүмүүсрүү гал нээж 17 хүний аминд хүрч 24 хүнийг шархдуулж, нэг хүнийг барьцаалсан байсан алан хядагчдыг цагдаа нар өчигдөр орой хороосон байна. 

    Air Asia компанийн агаарын хөлгийн эрлийн ажиллагаанд оролцож байгаа багийнхан онгоцны хэсгүүд болон нас барсан хүмүүсийн цогцсыг Ява тэнгисээс гаргасаар байна. Эрлийн багийнхан онгоцны хар хайрцгийг хайсаар байгаа юм. 

    Өнгөрөгч баасан гарагт Шири Ланка улсын 2015 оны ерөнхийлөгчийн сонгууль болж тус улсын одоогийн Ерөнхийлөгч М.Ражапаксе дахин сонгогдох нь тодорхой болсон байна. 

    Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт эхэллээ. 

    Өнгөрөгч пүрэв гарагт БНХАУ-ын Бээжин хотод Латин Америк, Карибын тэнгисийн 30 орны лидерүүдийн дээд хэмжээний чуулган боллоо. 

    Энэ 7 хоногийн эхээр Австралийн ерөнхий сайд Тони Эббот Ирак улсад хоёр өдрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд тэрээр Иракын талд лалын улсын алан хядагчиддтай тэмцэхэд туслан, цэргийн хүч илгээхээ мэдэгдсэн юм. 

    Баруун Африкийн нутгуудаар тархаад байгаа үхлийн аюулт Эбола вирусээр нас барагчдын тоо 8000 давсан талаар энэ долоо хоногийн эхээр ДЭМБ-аас мэдэгдлээ. 

    Шувууны томуугийн H7N9 вирус хүнд халдварласан шинэ тохиолдол Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод бүртгэгдлээ. Одоогоор хүний амь нас эрсдээгүй байгаа юм байна. 

     Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд WTI маркийн газрын тос нэг баррель нь 50.04 америк доллар болж буурч эхэллээ. 

    Өнгөрөгч лхагва гарагт 2015 онд Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад зориулж ОХУ-ын Төв банкнаас цуврал мөнгөн зоос гаргахаар болсон талаар мэдээллээ. 

    Өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын 114 дэх конгресс бүрэн  бүтэн болж гишүүд нь тангаргаа өргөх ёслол нийслэл Вашингтон хотноо болж өндөрллөө. 

    АНУ-ын “Johnson&Johnson” компани эболагийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ. 

    ХБНГУ болон Украины Засгийн газрын төлөөлөгчид Украинд хагас тэрбум еврогийн зээл олгох тухай гэрээнд  гарын үсэг зурлаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй