
Эрдэмтэд 1990-2000 онд төрсөн 245 аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн төрөхийн өмнөх болон төрсний дараахь үйл явцыг судалжээ. Энэхүү судалгаагаараа тэд агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл жирэмсний эхэн үе болон төрсний дараахь үед мэдэгдэхгүй ч жирэмсний сүүлийн гурван сард урагт хүчтэй нөлөөлж буйг илрүүлсэн байна. Судлаачид агаарын бохирдол ихтэй болон цэвэр агаартай бүс нутгуудад судалгаа явуулахад агаарын бохирдол ихтэй хотуудад аутизмын эмгэгтэй хүүхэд төрөх магадлал нь хоёр дахин их байжээ. Өөрөр хэлбэл агаарын бохирдолтой бүс нутгуудын 46 хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй төрөх эрсдэлтэй гэсэн хариу гарчээ.

Аутизм гэж амьдралын эхний 3 жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэг бөгөөд ямар ч эмчилгээгүй өвчин юм.

Зарим эрдэмтэд аутизмыг “орчноос тасрах эмгэг”, “зожигрох эмгэг”, “бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин” зэргээр орчуулсан нь тийм ч оновчтой бус юм. Аутизм гэдэг бол жирэмсний сүүлийн гурван сард хэт их агаарын бохирдолт, тоосжилттой бүсэд байснаас болж энэ нь урагт нөлөөлөн ургийн тархины хөгжлийг зогсоодог нэг төрлийн эмгэг аж.

Та бүхэн Форест Гамп киног мэдэх байх. Уг киноны гол дүрийн баатар нь аутизмын эмгэгтэй хүүхэд. Аутизмын эмгэгтэй хүмүүс нь хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдмал, нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, зарим тохиолдолд хэлгүй, ганцаардмал зэрэг ерөнхий зан төлөвтэй. Зарим нь хэвийн оюун ухаантай байхад зарим нь муу байх нь бий. Аутизмтай хүүхдийн сэтгэн бодох, ярих чадвар нь томрох тусам буурч ирдэг. Гэтэл энэ аймшигт эмгэгийг эмчлэх ямар ч эмчилгээ байхгүй байгаа нь айдас төрүүлэм байгаа юм.

Ерөнхийдөө аутизмтай хүүхдийн хүрээлэн буй ертөнцтэй харилцах (амтлах, үнэрлэх, сонсох, ярих, харах, мэдрэх, ойлгох, сэтгэл хөдлөх, сурах) нь бусдаас их өөр байдаг гэсэн үг. Зарим өвчтөнүүдэд дээрх шинжүүдээс гадна хэт хөдөлгөөнтэй байх, цочир уурлах, маш их аймхай эсвэл юунаас ч айхгүй байх, түрэмгий догшин зан авир, өвдөлт огт мэдрэхгүй эсвэл багахан өвдөлтийг маш хүчтэйгээр мэдрэх зэрэг шинжүүд илэрдэг.

Манай улсын хувьд аутизмын талаар ойлголт багатайгаас ийм өвчтэй хүүхдийг “хүмүүжилгүй”, “эрхийн тэнэг” гэж андуурдаг тал өнөөгийн нийгэмд бий. Үнэн хэрэгтээ хорт утаанаас болж эмгэгтэй төрсөн "Форест Гамп"-ууд Монголын хэчнээн гэр бүлд мэндлээд байгааг хэн мэдлээ. Манайх шиг агаарын бохирдол хэрээсээ хэтэрчихээд байгаа улсад аутизмын эмгэгтэй хүүхдүүд ихээр төрөх аюул хэдийнэ нүүрлэсэн гэж болно. Агаарын бохирдол, утаа гэдэг үг зүгээр л нэг чихний хажуугаар өнгөрч байдаг л, байх л ёстой зүйл мэт санагдах болсон энэ нийгэмд Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийг эрүүл байлгах, тархи, оюун ухааныг ийм эмгэгээс аврах зориг, шийдвэрийг төрийн түшээдэд минь хайрлаач, бурхан минь!
А.Энхцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт