ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”SHINOBU CUP-2015” тэмцээний медаль, цом бэлэн болжээ

    Монголын бодибилдинг фитнессийн холбоо бодибилдинг фитнессийн спортоор дамжуулан олон нийтийг эрүүл байлгах, шинэ залуу тамирчдаа дэмжиж, тэднийг ирээдүйд шилдэг тамирчин болгох зорилгоор "SHINOBU CUP-2015" тэмцээн энэ сарын 17-нд “MARQUEE27” night club-т  “Шиноби” фитнесс клубийн захирал Мутай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочоор Ази тивд алдаршсан Ц.Амарбаясгалан, Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Залуучуудын холбооноос энэ тэмцээнийг зохион байгуулахаар болсон.

    Тэгвэл эрэгтэй бодибилдинг, эмэгтэй модель бие бялдар тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдад олгох медаль, цом бэлэн болжээ.

    Тэмцээн

    *Бодибилдинг ангилал-Бодибилдингийн УАШТэмцээний медальтай тамирчид: 75кг хүртэл
    -75кг-с дээш
    Жин тус бүр эхний таван байрт шалгарах тамирчид финалын шалгаруулалтад оролцож чөлөөт үзүүлбэр үзүүлэх аж.
    -Фитнесс ангилал

    -Модель ангилал (өндөр харгалзахгүй) энэ ангилалд оролцох тамирчид биеийн гоо сайхнаас гадна өөртөө итгэлтэй болон модель төрх, бие бялдрын эрүүл чийрэг хөгжил, гоо зүйг харуулна.  

    -Чөлөөт үзүүлбэр гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг "Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо"/WBPF/, "Азийн Бодибилдинг Фитнессийн Холбоо"/ABBF/, "Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо" /MBFF/-ны шүүгчид шүүх юм. Тэмцээнийг ROYAL HD сувгаар 19.00 цагаас шууд нэвтрүүлэх аж.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй