ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ДАШТ-ээс медаль хүртсэн ахмад тамирчдыг шагнав

    Чөлөөт бөхийн УАШТ-ний үеэр ахмадын ДАШТ-ээс мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Ш.Баянмөнхийг МЧБХ-ны дээд шагнал болох “Ялалт” одонгоор шагнасныг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх гардуулсан юм.

    Мөн эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-ий 50 жилийн ойг тохиолдуулан тус тэмцээний 52 кг-ийн жинд түрүүлсэн олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 63 кг-ийн жинд түрүүлсэн гавьяат дасгалжуулагч Х.Намшир, 70 кг-ийн жинд түрүүлсэн, олимпийн наадмын болон ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, +97 кг-ийн жинд түрүүлсэн ОУХМ, улсын заан Ц.Санжаа нарт МЧБХ-ноос хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

    Харин 87 кг-ийн жинд түрүүлсэн, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, дархан аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй