ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Согтуу жолооч мянга гаруй айлыг цахилгаангүй болгов

    Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд өчигдөр орой 10.00 цаг орчимд Н гэгч согтуугаар "Sherokee" маркын "УНТ 77-03" улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээн, цахилгаан түгээлтийг алдагдуулжээ. Ослын улмаас тус дүүргийн Рашаант, Алтай, Ногоон нуурын гудамжууд буюу 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч тасарч, түгээх сүлжээ компанид урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учирсан  байна.  Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийг одоогийн байдлаар дизель генератор ашиглан цахилгаанаар хангаж байна.

    Засварын ажлыг өнөөдөр өдөр орчимд дуусгаж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжүүлэх боловч цаашид шинэ станц барих зайлшгүй  шаардлагатай болсон байна. Осол гаргасан жолооч эмнэлгийн яаралтай тусламж авсныхаа дараа тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст саатуулагдав.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй