Анх 1942 онд үндэс сууриа тавьсан 70 жилийн түүхтэй АШУҮИС нь Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэж ирсэн ууган сургуулийн нэг. Энэ хугацаанд тус сургууль 18.345 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Тус Их сургуульд 610 багшийн удирдлаган дор 25 мэргэжлээр 11347 оюутан, 590 резидент эмч, 841 магистрант, 352 докторант, лицейн 277 сурагч суралцаж байна. Мөн жилдээ төрөлжсөн нарийн мэргэжил болон мэргэжил дээшлүүлэх кредит сургалтад 600 эмчийг хамруулдаг тус сургууль өөрийн гэсэн түшиц эмнэлэгтэй болжээ.

Ингэснээр АШУҮИС-ийн оюутнууд, эмч багш нар дэлхийн шилдэг технологи, тоног төхөөрөмж дээр ажиллаж, дадлага судалгаа хийх, оношилгооны шинэ дэвшилтэт арга зүйг нэвтрүүлэх, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, иргэдэд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Тус сургуулийн түшиц эмнэлгээр нуруу нугасны мэс заслаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт загвар эмнэлэг болох зорилттой “Гранд Мед" эмнэлэг ажиллах ажээ.

“Гранд Мед" эмнэлэг, АШУҮИС-ийн хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа 2014 оны 9 дүгээр сарын 24-нд “Гранд Мед” эмнэлэгт болж тус эмнэлгийн дарга АУ-ны доктор Д. Гончигсүрэн, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар нар гарын үсэг зурлаа.

Ёслолын ажиллагааны үеэр АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Г.Батбаатараас сэтгэгдлийг нь сонирхсон юм.
-“Гранд Мед” эмнэлэг АШУҮИС-ийн түшиц эмнэлэг боллоо. Танай сургуульд ямар боломж бий болж байгаа вэ?
-“Гранд Мед” эмнэлэг нь орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай эмнэлэг. Энэ сайхан эмнэлэг дээр манай оюутнууд дадлага хийнэ гэдэг орчин цагийн өндөр технологид, нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээ хийх боломж гарч байгаа юм. Үүнд би сэтгэл хангалуун байна.
-Хамтран ажиллах гол зорилго нь юу вэ?
-Жил бүр манай иргэд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр хил давж, олон зуун мянган доллар гадагшаа урсаж байна. Энэ урсгалыг таслах зорилгоор манайхан эх орондоо зарим өвчний оношилгоо, эмчилгээг бүрэн хийж байна. Тэгэхээр эмч нараа дадлагажуулж өндөр технологийг нь оруулаад ирье . Энэ тал дээр бид хамтран ажиллъя гэж байгаа юм.
160 гаруй эмч, албан хаагчтай “Гранд Мед” эмнэлэг нь БНСУ-ын олон улсад ажиллах эрх бүхий нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг төдийгүй нуруу нугасны мэс заслаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг юм. Мөн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, үндэсний мэргэжилтэн бэлтгэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц эмнэлэг болох, гадаад руу явж эмчлүүлэх урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулахын төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулан ажилладаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт