Зөвхөн дээдсийн хүрээнийхэнд зориулсан VIP тоглолтоо чамгүй өндөр үнээр, цомхон хэмжээнд зохион байгуулдаг дуучин Г.Эрдэнэтунгалаг сүүлийн үед уран бүтээлээсээ илүү гоо сайхан, хувийн амьдралдаа анхаарал хандуулах болсон.


Үүгээр ч барахгүй кино урлагт хүч үзэж чадна гэдгээ харуулж “Дэггүй хөрш” олон ангит кинонд тоглосон нь Монгол ТВ-ээр орой бүр гарч байгаа.

Түүнийг баян бизнесмэн залуугийн ивээлд багтаж, сарын 1000 ам.долларын үнэтэй “Сарангоо” фитнесс клубт хичээллэн, жингээ хасаж гоолиг болсон талаар өнгөрсөн жил хэвлэлүүд шуугисан ч тэрбээр ам алдалгүй нууцалж чадсан.

Дуучин бүсгүйг ийн өөрчлөгдөн, амьдралдаа өөдрөг хандах болсныг охид бүсгүйчүүд сонирхох нь ихэссэн нь худлаа бус. Нэгэн үе хоёр биедээ хайртайгаа зарлаж, тоонот гэрт толгой холбож суух тухайгаа фэнүүддээ дуулгасан ч хамтын амьдрал нь удаан үргэлжлэлгүй тус тусын замаа хөөсөн.


Улсын начин Б.Сэр-Одоос охинтой үлдэж, өрх тусгаарласандаа тэрбээр харамсдаггүй. Харин ч гараасаа хөтлөөд явах хөөрхөн охинтой болсондоо баярлаж уучилсан гэдэг.
Өдгөө охин нь ээжээсээ дутахааргүй уран бүтээлч болохоор Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид сурч байгаа.
Түүнийг “Том” П.Сүхбат гарьдын дүү бөх залуутай дотноссон тухай мөн л нэг хэсэг дуулдаж байгаад нам гүм болсон. Хоёр дахь амьдралаа зохиохоор төлөвлөсөн тэрбээр хань болох залуугаа олны нүд, чихнээс их нууцалдаг бололтой. Ямартай ч спортын бус бизнесмэн залуутай сэтгэлийн холбоотой болсон нь үнэн аж.

Г.Эрдэнэтунгалагийг өдөр ирэх тусам гоё болж байгааг "Best of Erdenetungalag" тоглолтоос нь олж анзаарсан танил бүсгүйчүүд нь хэрхэн гоолиг болсон талаар асуух гэж түүн рүү хамгийн түрүүнд утас цохидог болсон гэнэ лээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт