ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын олны танил хосууд

    "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, продюсер Б.Чинбат нар өдгөө 15 жилийн турш хамт байгаа, Монголын рок попын халуухан хосуудын нэг. Тэд нэг охинтой бөгөөд удахгүй бүл  нэмнэ.

    Жүжигчин Э.Ууганбаярын эхнэр түүнтэй мэргэжил нэгтэй бөгөөд тэд хоёр хүүтэй.  Түүний гэргий гэр бүлийнхээ төлөө мэргэжлээрээ ажиллаагүй маш олон жил болсон гэдэг ч хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан. 

    Дуучин, жүжигчин С.Тэмүүжин болон түүний гэргий жүжигчин Г.Нарансолонго нар хамгийн сайхан хосуудын нэг гэддэг. Тэд нэг хүү, нэг охинтой. 

    Спортын тогооноос дэр нэгтгэсэн хосууд бол жудоч Х.Цагаанбаатар, түүний гэргий олон улсын хэмжээний мастер О.Гүндэгмаа. Тэд тив дэлхийн олон тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж, далбааг мандуулсан билээ. 

    Жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар олны хэл аманд өртөн байж дэр нэгтгээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд 1 охинтой. 


    "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин С.Заяа МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа нар гэр бүл болсныхоо дараа өнгөрсөн онд хүүтэй болсон билээ . Нэгэн зүгтийн Заяа эхнэртээ байнга л гэнэтийн бэлэг барьж баярлуулдаг гэнэ лээ. 

    Жонон хамтлагийн авьяаслаг морин хуурч Номуундарь болон UBS телевизийн хөтлөгч Баттулга нар үерхээд багагүй хугацаа өнгөрсөн. 

    Мисс Х.Бадамгэрэл нөхөртэйгөө бага байхаасаа найзууд байж бие биенээ мэддэг байсан нь хожмын амьдрал болсон гэдэг. Түүний нөхрийг Бэки нэрээр нь хүмүүс мэддэг ч эцэг  эхээс заяасан нэр нь Мөнхбаяр бөгөөд одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа аж. Өнгөрсөн онд хосууд хүүтэй болоод зогсоогүй мисс Х. Бадамгэрэл "Гоёл" наадмын топоор тодорсон юм. 


    Жүжигчин Г.Алтаншагай ганц бие явахдаа өөртөө нэгэн амлалтыг өгчээ. “Сэтгэлд нийцэх бүсгүй таарвал эр хүний 13 мэхээс ч илүүг хэрэглэж байгаад өөрийн болгоно” хэмээсэн жүжигчин залуу энэ амлалтаа ч биелүүлсэн гэдэг. Тэрээр сэтгүүлч н.Насанжаргалтай 2009 оноос эхлэн амьдарч эхэлсэн бөгөөд одоо хоёр хөөрхөн хүүтэй болсон билээ.

    “Мотив” хамтлагийн “Чи минь ганцхан” дууны клипэнд тоглосон бүсгүй бол хамтлагийн гишүүн Жижгээгийн эхнэр гэдгийг мэдэхгүй хүн тун цөөхөн. Энэ үеэс олны анхаарлын төвд орж, роп попын залуу, жаргалтай гэр бүлийн тоонд орсон хосууд маань нэг настай бяцхан хүүтэй.  Түүний эхнэр н.Тэгшжаргал нь өдгөө Эмоци продакшны жүжигчнээр ажиллаж байгаа. 

    Оюутан байхдаа хайрын түүхээ эхлүүлсэн МУГЖ Жаргалгалсайханы гэр бүл манай урлагийн хамгийн үлгэр жишээ гэр бүл мөнөөсөө мөн билээ. 

    Рок попын хайрын хос дуучдын нэг дуучин Анхаа Халиуныг жинхэнэ заяаны хосууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэд 5 болон 1 настай хоёр хүүтэй. 

    Дуучин Б.Амархүүг хамгийн романтик залуу хэмээх нь бий. Үнэхээр л хайртай хүүхэндээ өдөр бүр цаг мөч тутамд хайраа илчлэхгүй л бол амьдрал хангалтгүй санагддаг гэж өөрөө хэлэх дуртай. Дуучин Б.Амархүү мисс О.Ариунзултай үерхээд хэдийнээ гурван жилийг хамтдаа өнгөрөөсөн бөгөөд хосууд удахгүй хуримаа хийхээ мэдэгдсэн юм. 

    Хошин урлагийн жүжигчин, СТА О.Бат-Өлзий гэргий Ардын жүжигчин С.Сарантуяагаас долоон насаар дүү. Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэг мөнөөсөө мөн. Тэд гэртээ байхаасаа илүү ажлынхаа өрөөнд бэлтгэл сургууль хийж цагийг өнгөрөөдөг ч бие биедээ халамж анхаарал тавьж чаддаг. Тийм ч учраас тэдний гэр бүл бат байж ирсэн гэдэг.

    Төрийн соёрхолт дуучин Д.Болд их романтик  гэнэ. Урлагийн хүн болохоор гэр бүлтэйгээ төдийлөн их хугацааг өнгөрүүлж чаддаггүй төрийн соёрхолт маань эхнэрээсээ хэзээ ч салахгүй гэдэгээ олон хүний өмнө амлаж байсан нь ч бий. Түүний гэргий Бямбасүрэн уран нугараач хүн ч гэлээ гэр бүлийнхээ төлөө мэргэжлээ орхин Д.Болдын ар талыг даасаар ирсэн. Хосууд хоёр хүү нэг охинтой. 

     


    Хамтын уран бүтээлээс хамтын амьдралаа эхлүүлсэн олон дуучин бий. Тэдний нэг нь Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар билээ. Тогтвортой, аз жаргалтай амьдралыг хамтдаа цогцлоож чадсан дуучид маань үрийн зулай үнэрлээд жил арай болоогүй байгаа юм. 

    Жүжигчин, загвар өмсөгч Шүүдэрцэцэгийн харцыг татсан хүн бол "Mixx" хамтлагийн дуучин Темпо буюу Болдбаатар юм. Фэнүүд нь тэднийг "хөөрхөн" хосууд хэмээн ихэд өхөөрддөг. 

    Загварын ертөнц дэх нэгэн өнгө төрхийг бий болгож, өөрийн гэсэн орон зайг бүрдүүлсэн  дизайнер Д.Отгонжаргал Монголын загварын ертөнцийн хамгийн өндөр ханштай чадварлаг загвар өмсөгч Э.Энхболдтой дэр нэтгээд нэлээд хэдэн жил өнгөрсөн. Тэд нэг охинтой. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй