ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Отгонцэцэг “Рио 2016” олимпод Казахстаны нэр дээр зодоглох нь

    Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв Монголд зочилж, Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбаттай хамтран ажиллахаар боллоо.

    Гарын үсэг зурсан гэрээнд олон чухал асуудал багтсаны дунд эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд зодоглодог Монгол Улсын жүдогийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болов.

    Одоогоор  энэ жинд дэлхийн чансааг М.Уранцэцэг 3180 оноогоор тэргүүлж, Г.Отгонцэцэг 1258 оноогоор есдүгээр байрт бичигдэж  буй. "Рио 2016" олимпод дэлхийд чансаагаараа эхний 22-д бичигдсэн тамирчид зодоглох эрхтэй. Түүний хувьд өнгөрсөн онд Москвагийн их дуулгаас мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэн олимпийн эрхийн чансааг тэргүүлэх болсон юм.

    Нэг улсаас нэг л тамирчин зодоглох учраас Монголын жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт хийх шийдвэр ирдэг байсан. Тэгвэл удаа Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналыг тэрбээр хүлээж авчээ.

    Тэрбээр эх орондоо бэлтгэл сургуулилтаа нэг хэсэгтээ базааж байгаад Казахстаныг зорих гэнэ. Казахстаны жүдо бөхийн холбоо албан ёсоор МҮОХ-ноос зөвшөөрөл авч, МЖБХ-той холбогдох гэрээ хийсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй