Алдарт “Spice girls” хамтлагийн гишүүн асан үзэсгэлэнт Виктория Бекхэм огт инээдэггүй. Та Google дээр хайлт хийгээд үзээрэй түүний ядахдаа инээмсэглэж байгаа зургийг олж харахгүй л болов уу?
Өдгөө дэлхийн хамгийн гайхалтай гэр бүлийг бий болгохын тулд олон жил гэр бүлийнхээ ард баттай зогссоор ирсэн Викторияг чин сэтгэлээсээ инээж байхыг харсан хүн ховорхон байдаг. Тэр ч бүү хэл тэр нөхөртэйгөө ч энэ асуудлаар байнга ярьдаг гэнэ шүү.
Миний эхнэр инээх нь тун ховор, хааяа мишээдэг л дээ. Заримдаа хүмүүс түүнийг хэтэрхий хүйтэн цэвдэг хүн гэдэг. Гэхдээ л би түүнийг бүх насаараа хайрласаар ирсэн. Түүний минь чин сэтгэлийн инээмсэглэл ховорхон ч гэсэн миний амьдралыг улам аз жаргалтай болгодог. Магадгүй түүний инээмсэглэл миний шагнал байх гэж Бекхэм ярьдаг аж. Харин олон жилийн турш хариултаа нэхэж буй Та яагаад инээдэггүй юм бэ гэсэн хариултад Виктория би зүгээр л дотроо үргэлж инээж явдаг хүн гэж хариулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт